Баян-Өлгий аймагт цементийн үнэ 50 орчим хувиар өслөө

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-19 15:47:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн хэд хоногт цементийн үнэ өсөөд байна.

Тус аймагт сүүлийн жилүүдэд цементийн үнэ тогтвортой, нэг шуудай буюу 50 кг нь 15 мянга орчим төгрөгөөр зарагддаг байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногоос Улаанбаатараас ирдэг “Mак” болон “Монцемент”-ийг 22,5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд энэ нь 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Харин орон нутгийн “Өлгий цемент” 18 мянган төгрөгийн үнэтэй байна.

Худалдаа эрхлэгчид цементийн үнийн өсөлтийг, “Улаанбаатар хотоос ирэх цементийн нийлүүлэлт тасарсан, тухайн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг томоохон үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссонтой холбоотой” хэмээн тайлбарлав.

Цементийн нийлүүлэлт хэзээ хэвийн болж, үнэ буурах нь хараахан тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ