Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад Европын туршлагыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-09-24 16:29:26

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Европын холбоонд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Европын комиссын хэрэглэгчийн асуудал хариуцсан зөвлөх Тамас Молнар, Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын газрын дарга Андре Берендс, Европын холбооны хэрэглэгчийн нийгэмлэгийн тэргүүн Моника Гоенс, Бельгийн Өрсөлдөөний байгууллагын тэргүүн Жак Стенберген болон Бельгийн Эдийн засгийн яамны холбогдох хүмүүстэй уулзалт, семинар хийжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад захиргаадалтын аргаас илүүтэйгээр хэрэглэгчийг өөрийг нь хүчтэй, нөлөөтэй болгох, төрийн бус байгууллагуудын оролцоог үр нөлөөтэй болгох, аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж байгаагаа Т.Аюурсайхан онцолж, Монголын гурван сая хэрэглэгчийг Европын холбооны стандартад нийцсэн хуультай болгохоор ажиллаж байгаагаа илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд