Мал, тэжээвэр амьтныг хотын төвд байлгахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-18 21:10:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу Алтай хотын төв, гэр хороолол дахь мал бүхий иргэдийн мал, тэжээвэр амьтныг хотын төвд байлгахыг хориглолоо.


Уг захирамжид хотын ногоон байгууламжийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Алтай хотын төв, гэр хороололд мал, тэжээвэр амьтан байлгахыг 2020 оны тавдугаар сарын 15-наас хориглов.


Цаашид хотын төв, нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж, түүний хашлага хамгаалалтыг эвдэж хохирол учруулсан тохиолдолд эздэд нь хуулийн дагуу арга хэмжээ авахыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ