Хойд хилээр орж ирэх иргэдийг "Алтанбулаг" боомтоор 2 өдөр нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-13 17:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас өнөөдөр тус улсын тусгай үүргийн 3 онгоцоор 347 сонсогч ирсэн бол мөн ОХУ-аас хойд хилээр орж ирэх Монгол иргэдийг маргаашнаас нэвтрүүлэх талаар УОК-оос мэдээллээ. 

Тодруулбал, УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байр, тээврийн хэрэгслийн нөөц боломжоос хамааран ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй оюутан, иргэдийг 5 дугаар сарын 14 болон мөн сарын 15-ны 08:00-21:00 цагийн хооронд 2 өдөр дараалан хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлээд байна. Оюутнууд болон иргэдийг тусгай автобусаар хил дээр хүргэж өгөх аж. 



Холбоотой мэдээ