“TUI” компани дэлхий даяар 8000 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-13 15:00:37

БЕРЛИН. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас хямралд ороод буй Германы аялал жуулчлалын “TUI” компани дэлхий даяар хэдэн мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргажээ. 


“Цар тахлын үр дагавар манай компанийн 8000 хүнийг ажлын байраа алдахад хүргэж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Нийт 70 мянга гаруй ажилтантай, 30 сая орчим үйлчлүүлэгчтэй TUI” компанийн төв байр Ганновер хотод байрладаг аж. 


Коронавирусний цар тахлын үр дагаврыг бууруулах зорилгоор төрөөс 1.8 тэрбум еврогийн багц тусламж авна гэдгээ компани 4 дүгээр сарын эхээр мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ