Японд халдварын 81 тохиолдол шинээр бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДТОКИО. /NHK/.
Японд мягмар гарагт коронавирусний
халдварын 81 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 16049
боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг тоон үзүүлэлтэд
Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 712 хүнийг оруулаагүй
бөгөөд тэднийг нэмснээр Японд нийт 16761 хүн халдвар авчээ. Халдварын тохиолдлыг
мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 4987, Осакад 1750, Канагавад 1191 тохиолдол
тус тус бүртгэгджээ.
Эрүүл мэндийн
яамны мэдээлснээр, нисэх буудлын тусгаарлалт болон Нагасаки хотын боомтод
зогссон “Costa Atlantica”
хөлөг онгоцны хөлгийн багийн гишүүдээс нийт 314 тохиолдол, Хятадаас тусгай
нислэгээр эх орондоо ирсэн 14 хүнээс халдвар илэрсэн байна.
Японд мягмар
гаргийн байдлаар 247 хүний биеийн байдал хүнд байгаагийн дөрөв нь “Diamond
Princess” хөлөг онгоцны зорчигч
ажээ. Мөн тухайн өдөрт 21 хүн халдвараар нас барснаар нийт нас барсан хүний тоо
691-д хүрсэн байна. Тэдний 13 нь “Diamond Princess”-ийн зорчигч байжээ.