Өндөр гэгээний соёлын өв уламжлагчийг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-12 13:40:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын их соён гэгээрүүлэгч, зураач, барималч Г.Занабазарын бүтээл туурвилыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг хөгжүүлэх  зорилгоор Өндөр гэгээний соёлын өв уламжлагч”-ийг жил бүр тодруулж байх шийдвэрийг гаргажээ.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохиох тус уралдааныг 5 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 20-ны хооронд зарлалаа. Уралдаанд уран зураг, уран хатгамал, уран дархан, сийлбэр, арьсан болон эсгий урлал, хадгалагдаж байгаа өв гэсэн төрлөөр оролцох бөгөөд шалгарсан бүтээлийг Есөнзүйл сум дахь “Бурхан бумбын орон” уран зургийн галарейд байрлуулж, тус бүр 1 сая төгрөгөөр шагнан урамшуулах аж.

Уг үйл ажиллагааг "Хурд" хамтлаг дэмжин оролцож, Өндөр Гэгээний тухай болон ардын язгуур урлаг хосолсон уран бүтээл туурвихаар боллоо. Энэ хүрээнд дууны шүлгийн уралдааныг яруу найрагчдын дунд зарлаад байна.

Холбоотой мэдээ