Танхимын давтлагад нийт сурагчийн 88.1 хувь нь хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-12 12:34:42

Архангай /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 тоот тушаалаар ЕБС-ийн 12 ангийн суралцагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг явуулахаар болсон. Үүний хүрээнд давтлагыг энэ сарын 11-ний өдрөөс нэг сарын хугацаатай эхлүүллээ.

Аймгийн хэмжээнд давтлага эхэлсэн өдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдрийн мэдээгээр 21 ЕБС-д нийт 12 дугаар анги төгсөгч 918 сурагч сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагад хамрагдахаас 809 сурагч хамрагдаж байна. Энэ нь нийт сурагчийн 88.1 хувь байна.

Аймгийн БСУГ-аас давтлагын үеэр БСШУСЯ-наас ирүүлсэн зөвлөмж, чиглэл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллах тухай зураглалыг бүх сургуульд хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ