Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцны төсөлд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-11 13:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй төрийн 6 409 алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох орон сууцны төсөлд хамруулахыг дэмжлээ. 

Дээрх ажлыг НОСК ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган хэрэгжүүлэх шаардлагатайг хэлэлцлээ. Ингэснээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр шинэ коронавирусний  халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдын үйл ажиллагааг дэмжин орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх аж.


Дээрх төсөл хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаа, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн зэрэг төрийн 1300 алба хаагчийг хамруулна. Хуралдаан дээр НОСК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар, “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” -ыг баталсан тул энэ журмын дагуу төслийг хэрэгжүүлнэ" гэдгийг мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ