Мехикод экологийн түгшүүр зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-05 14:23:35

МЕХИКО. /TASS/. Даваа гарагт Мексик улсын нийслэл Мехико хотод тогтоосон экологийн түгшүүрт байдлын дэглэмийг дахин сунгалаа.

Тус хотын байгаль орны комиссын мэдээлснээр, озоны нягтралын үзүүлэлт 179 пунктэд хүрсэн нь зөвшөөрөгдөх дээд түвшин болох 150-аас 20 хувиар давсан хэрэг юм.

Хэт халуун болж байгаагийн зэрэгцээ нарны цацрагийн идэвхжил нэмэгдсэн нь усны чанарт маш муугаар нөлөөлж байна. Мехико болон түүний дагуул хотуудад амьдардаг 20 сая хүн, ялангуяа хүүхдүүд болон ахимаг насны хүмүүсийг аль болохоор гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаагийн зэрэгцээ автомашинаар зорчиход хязгаарлалт тогтоожээ.

Мехико гэдэг энэ  аварга том хотод оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд  агаарын чанарын үзүүлэлт 123 өдрийн ердөө 18 өдөрт нь тогтоосон аюулгүйн түвшинд байжээ.

Агаар мандал дахь хорт бодисын агууламж хэт ихэссэнээс үүдэн гуравдугаар сарын дундуур Мехико хотод сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаагаа экологийн түгшүүр зарласан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ