"Ногоон дуу хоолой" аянд нэгдэж, мод тарихыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-08 17:31:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн хаврын мод тарих өдрийг тохиолдуулан өндөр хүчдэлийн шугам доогуур ургасан модыг шилжүүлэн суулгах ажил хийлээ.  

Энэхүү ажлыг тус сумын сургууль, цэцэрлэгтэй хамтран хийсэн аж. Эл шилжүүлэн суулгасан модны арчилгаа, усалгаанд ажлыг гүйцэтгэсэн сургууль, цэцэрлэгийн албан хаагчид өөрсдөө хяналт тавин ажиллах гэнэ. Мөн энэ ажлын талаарх үүрэг чиглэлийг Сүхбаатар сумын ЗДТГ-аас өгсөн байна. Түүнчлэн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан "Ногоон дуу хоолой" аянд нэгдэж, Сүхбаатар сумын айл, өрх бүр хашаандаа хоёр ширхэг мод, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч мөн мод тарих ажилд идэвх санаачилгатай оролцохыг Сүхбаатар сумын ЗДТГ-ын хамт олон уриаллаа. 

Холбоотой мэдээ