Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-05-08 17:06:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт 65 сая төгрөгийн өртөг бүхий автомашинуудыг хүлээлгэн өглөө. Тус автомашинууд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлог.

Тус ажил Баянхонгор аймгийн 2020 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Цагдаагийн газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байна. Арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор алба хаагчдын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажиллагаанд ийнхүү дэмжлэг үзүүлэв. 

Холбоотой мэдээ