АНУ танк эсэргүүцэгч шинэ пуужингууд үйлдвэрлэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-07 10:25:02

МОСКВА. /TASS/. АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн компани, цэргийн техник хэрэгсэл, зэвсгийн томоохон нийлүүлэгчдийн нэг “Raytheon” болон зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компаниуд хамтран танк эсэргүүцэгч “Javelin” пуужингийн цогцолборын шинэ загварыг үйлдвэрлэж эхэлжээ.


Энэхүү шинэ цогцолборыг “Javelin F-Model” гэж нэрлэжээ. Шинэ загварын танк эсэргүүцэгч пуужингийн цогцолборыг мэргэжилтнүүд динамик хамгаалалт бүхий хуягийг нэвтэлж, хөнгөн хуягт машинуудыг устгах чадалтай сайжруулсан цэнэгт хошуугаар тоногложээ. АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ загварын “Javelin” цогцолбороос 45 мянгыг захиалаад байгаа тухай “Lockheed Martin” компани мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ