Шинэ Зеландад коронавирусний халдварын тохиолдол илэрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-04 13:18:31

СИДНЕЙ. /TASS/. Манай улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын нэг ч тохиолдол илрээгүй нь 7 долоо хоногийн хугацаанд анхны тохиолдол болж байна гэж Шинэ Зеландын ерөнхий эмч Эшли Блумфилдын мэдэгджээ.


Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд одоогоор халдвар авсан хүний тоо 1487 байгаа аж.


"Нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь бидэнд маш их урам зориг төрүүлж байна. Гэсэн хэдий ч энэ нь ганцхан өдрийн үзүүлэлт учир бид цаашид сахилга баттай байж, улам хичээх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.


Шинэ Зеландад 2 дугаар сарын 28-нд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ. Халдварын улмаас тус улсад 20 хүн нас барсан бол 1276 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ