Том Хэнкс гэргийн хамт цусны донор болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-30 13:35:25

МОСКВА. /RIA Novosti/. Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс, түүний гэргий Рита Уилсон нарын цуснаас “COVID-19”-ийн эсрэг биет илэрч, тэд цусны донор болцгоосон байна.


Хэнксийн эхнэр Рита Уилсон өмнө нь цусан дахь эсрэг биет нь вакцин гарган авахад тусалж чадах эсэхийг мэдэхийн тулд цусаа хандивлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.


Том Хэнкс инстаграм хуудсандаа цусных нь сийвэнг савласан уутны зургийг нийтэлжээ. “Энэ бол өнгөрсөн долоо хоногт өгсөн цусны сийвэн” гэж тэрбээр зургийнхаа дор бичсэн байна. Рита Уилсон мөн цусаа өгч байгаа зургаа инстаграм хуудсандаа тавьжээ.


Оскарын шагналт жүжигчин болон түүний гэргий гуравдугаар сарын дундуур Австрали байхдаа коронавирусээр халдварласан юм. Тухайн үед тэд Австралийн кино найруулагч Баз Лурманы бүтээж буй домогт дуучин Элвис Преслигийн тухай шинэ кинонд тоглохоор тус улсад ирсэн байжээ.  Хэнк, Уилсон нар эмнэлэгт хэвтсэн боловч хэд хоног эмчилгээ хийлгэснийхээ дараа эдгэрч эмнэлгээс гарсан билээ.  


Холбоотой мэдээ