Мод үржүүлгийн талбайд 60 мянга орчим мод тарихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-30 15:36:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар Ойжуулалт сум дундын ойн анги орон нутгийн өмчит үйлдвэрийн газар энэ жил өөрийн мод үржүүлгийн дөрвөн га талбайд нийт 60 мянган орчим мод тарихаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангажээ.  Тус үржүүлгийн талбай нь дуслын усалгааны системтэй аж.

Тодруулбал, 50000 хайлаас үрээр, 5000 улиас мөчрөөр, 220 чацаргана, 2400 бүйлс үрээр, 2000 шар хуайсыг тус тус тарихаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх жилүүдээс гаднаас мод худалдаж авдаг байдлыг халж, өөрийн аймгийн хөрсөнд ургасан, дасан зохицох чадвартай моднуудыг аймгийн хэмжээнд нийлүүлэх суурь баазыг бий болгож буй явдал гэдгийг ойн ангийн зүгээс мэдэгдлээ.

Тус ойн анги нь аймгийн төвийн 9000 гаруй модыг хариуцан ажилладаг. Өнгөрсөн жил 4500 мод шинээр тарьсан бөгөөд нийт модны ургалт 80 орчим хувьтай байна. Энэ жил шинээр 1200 мод тарина. 

Холбоотой мэдээ