Диализийн эмчилгээнд орсон 11 иргэн бөөрний дутагдлаас гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-29 15:20:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 онд гемодиализийн эмчилгээний хэсгийг нээж, хоёр аппарат суурилуулан, таван өвчтөнийг оруулж байжээ.

Нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 28 өвчтөн аппаратад орсноос 11 нь бөөрний дутагдлаас гарч, эмчийн хяналтад шилжсэн байна. Бөөрний архаг болон цочмог дутагдалтай өвчтөнүүд 3-р шатлалд эмчлүүлдэг байсан бол диализийн эмчилгээ Архангай аймагт нэвтэрснээр орон нутагтаа эмчлүүлэх бүрэн боломжтой болсон юм.

Холбоотой мэдээ