Онлайн сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-28 16:30:08

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль“-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд онлайн сургалтыг өнөөдөр хийлээ.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ус бохирдуулагч аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны дүгнэлтийг сав газрын захиргаа гаргаж байгаатай холбогдуулан сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, татварын байцаагч нарт хаягдал усны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл өгөх, гэрээ байгуулах талаар заавар зөвлөмж өглөө. Мөн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дагалдан гарсан захиргааны хэм хэмжээний актуудыг танилцуулав. 

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/233 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хийх ажлын талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа. Сургалтад 19 сумын БОУБ, байгаль хамгаалагч, газрын даамал, татварын байцаагч нар хамрагдсан байна.


Холбоотой мэдээ