Хуурайшилтын зэрэг түймрийн онц аюултай түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-22 12:42:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат, Баян-Агт, Хутаг-Өндөрөөс бусад суманд хуурайшилтын зэрэг түймрийн эрсдэл нэн их буюу онц аюултай хэмжээнд байна гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв мэдээллээ.

          Түймрийн эрсдэл Хутаг-Өндөр суманд их, Бугат, Баян-Агт суманд дунд зэрэгт байгаа аж.

       - Тус аймагт өнөөдрийн байдлаар түймэр байхгүй. Энэ он гарсаар дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр суманд гарсан. Хаврын хуурайшилтын улиралд түймрийн эрсдэлийг бууруулахаар цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хоёр удаа зохион байгууллаа гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа. 

Холбоотой мэдээ