Аймгийн Сонгуулийн хороо анхны хурлаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-22 11:08:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн хороог байгуулж, Сонгуулийн ерөнхий хороонд саналыг хүргүүлсэн юм.

Энэ дагуу аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Нарийн бичгийн даргаар Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.Төмөрсүх ажиллана. Тус хороо 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анхны хурлаа хийсэн байна.

Холбоотой мэдээ