Цэрэг татлага энэ сарын 28-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-21 14:03:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 28-наас ирэх сарын гурван хүртэл Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 20 дугаар сургууль дээр зохион байгуулна. Цэрэг татлагыг олон хүн бөөгнөрүүлэхгүй, дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулна гэж Цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр  хэллээ.

Цэргийн насны залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдлийг багийн ажлын албаар дамжуулан хүргүүлж байна. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

 

Холбоотой мэдээ