Нөөцийн мах худалдаанд гарч эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод
/МОНЦАМЭ/. Дорнод
аймагт нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ. Үнийн хувьд үхрийн мах кг нь 8000-9500
төгрөг, адууны мах кг нь 6500-7200 төгрөг, хонины мах кг нь 7800 төгрөг, ямааны
ястай мах 6800-7000 төгрөгийн ханштай байна.
Жил бүрийн хавар зах зээлд махны нийлүүлэлт багасан хомсдол үүсч үнэ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн төвийн “Онон”, “Шүр” захын махны лангуунууд дээр үхрийн мах кг нь 12-13 мянга, хонь, адууны мах 10 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Иргэдээс аймгийн Засаг даргад махны үнийг бууруулах, нөөцийн мах нийлүүлэх тал дээр анхааралдаа авах хүсэлт ирүүлсний дагуу өнгөрсөн долоо хоногт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу ийнхүү нөөцийн мах хямд хүнээр иргэдэд хүрч эхэлжээ.