Гүйжөү мужаас 150 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-16 10:05:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гүйжөү мужаас 150 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг аймгийн Эрүүл мэндийн газарт олголоо.

Тухайлбал, 20 мянган ширхэг эмнэлгийн зориулалт бүхий мянган ширхэг эмнэлгийн хамгаалах хувцас, тусгай зориулалтын 500 ширхэг нүдний шилийг илгээсэн байна. Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужтай 2016 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоож, хөдөө аж ахуйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан аймгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалах хувцсыг хандив болгон илгээжээ.

Холбоотой мэдээ