Коронавирусээр халдварласан 13 шинэ тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-нд 502 хүнд хийсэн коронавирусний шинжилгээгээр халдварын 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тухайн 13 иргэн энэ сарын 11-нд ОХУ-аас ирсэн 19-23 насны оюутнууд аж. Тэдний нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ-д авчирна. Харин бусад нь Улаанбаатар хотод тусгаарлалтад байжээ. Дээрх иргэдийг нэг нэгээр нь тусгаарлаж, эмчилгээг эхлүүлээд байгааг ХӨСҮТ-ийн захирал тэмдэглэв.
Мөн өчигдөр “COVID-19” халдвартай нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс тусгаарлах байранд шилжсэн бол өмнө эдгэрсэн 4 иргэний 2 нь гэрийн дэглэмд шилжжээ.
Ийнхүү Монгол Улсад "COVID-19" халдварын зөөвөрлөгдөн ирсэн 30 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн эдгэрээд байна.