37000 гаруй малын сэг зэмийг устгажээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-13 09:45:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас малын сэг зэм устгалын ажлыг 23 сум 1 тосгоны хэмжээнд зохион байгуулж байна.



Өнөөдрийн байдлаар 37,399 мянган малын сэг зэмийг цуглуулан устгаж, 135113 метр кв талбайг халдваргүйжүүлж тус арга хэмжээнд нийт 12,3 сая төгрөгийг зарцуулсан. Энэ 7 хоногоос эхлэн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг суманд  мал эмнэлгийн газраас мэргэжилтнүүд ажиллаж устгалын ажлыг зохион байгуулах гэнэ. Тус аймгийн хэмжээнд 196000 толгой мал хорогдоод байгаа ажээ. 


Холбоотой мэдээ