Газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-12 23:23:47

Дорнод /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос Баянхошуу боомтоор газрын тос тээвэрлэлтийг эхлүүлэх чиглэл өгсөн байна. Тодруулбал, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин газрын тос тээвэрлэлтийн асуудлаар Баянхошуу боомт дээр ажиллах үедээ "Петрочайна Дачин Тамсаг" компанид ариутгал халдваргүйтгэлийн пункт барих, автомашин, жолоочийн аюул, эрсдэлгүй байдлыг бүрэн хангах, жолоочийг тусгаарлах байр бэлтгэх, эрүүл мэндийн хяналтыг нарийвчлан хийх бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг үүргийг өгөөд байсан юм. Тэгвэл дээрх бэлтгэлийг бүрэн хангасан гэж Улсын Онцгой комиссоос үзжээ.

Энэ талаар Дорнод аймгийн Онцгой комисст дөрөвдүгээр сарын есний өдөр мэдэгдэж, газрын тос тээвэрлэлтийг эхлүүлэх чиглэл өгсөн гэж мэдээлэв. Аймгийн Онцгой комисс дээрх асуудлыг хэлэлцээд дахин хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд газрын тос тээвэрлэлтийг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх боломжтой гэж үзсэн байна. 

Холбоотой мэдээ