Туул, Сэлбэ, Дунд голын эргийг баасан, бямба гарагт тогтмол цэвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс /2020.04.10/ иргэдийн олноор цугларч амардаг Туул гол болон Дунд, Сэлбэ голын эрэг дагуух хэсэгт үүссэн хог хаягдлыг тогтмол хуваарийн дагуу 7 хоног бүрийн баасан, бямба гарагт тогтмол цэвэрлэж байхаар болов.
Улаанбаатар хотын Захирагчийн
Ажлын албанаас жил бүр ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж гэр
хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажилд цагаар
ажиллуулдаг.
Нийслэлийн энэхүү цэвэрлэгээний
ажилд иргэдийн бүлгийн 130 гаруй хүн ажиллах бөгөөд иргэд та бүхэн тэдний хөдөлмөрийг
хүндэтгэж Байгаль орчноо хамгаалан хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж
зориулалтын хогийн сав бүхий хог ачих цэгт хаяж байхыг тус албанаас уриалж
байна.