“Ханжоу-2022” Азийн XIX наадмын бэлгэ тэмдгийг танилцуулав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-04-08 15:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд болох “Ханжоу-2022” Азийн XIX спортын наадмын бэлгэ тэмдгүүдийг онлайнаар танилцуулжээ.


Наадмын бэлгэ тэмдэг нь “ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн тус хотын 3 шинж чанарыг шингээсэн уламжлал, шинэчлэлт, эрдэм мэдлэгийг бэлгэдсэн 3 ухаалаг робот байх юм байна.


“Чэн Чэн”

Бээжин – Ханжоу хотуудыг холбосон их суваг хоолойг бэлгэдсэн бөгөөд Чон Ченг гүүрийн нэрээс санаа авчээ.

“Цун Цун”

Тус робот нь Лианжү хотын археологийн олдвороор олдсон хаш чулууг бэлгэдсэн байна.

“Лианг Лианг”

Ханжоу хотын баруун нууранд ургадаг бадамлянхуа цэцгийн навчсыг бэлгэдэн нэрлэсэн ухаалаг робот байх аж.



“Ханжоу-2022” Азийн XIX наадам 2022 оны есдүгээр сарын 10-29-нд спортын 40 төрлөөр зохион байгуулах юм. “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт орсон 28 спортын төрөл багтжээ. Тус наадмыг Зохион байгуулах хорооноос “Ханжоу-2022” Азийн наадмын маскот буюу бэлгэдлийг олон нийтэд танилцуулах ёслолыг ийнхүү онлайнаар зохион байгуулсан юм байна.

Холбоотой мэдээ