АНУ Их Британи руу амьсгалын аппарат илгээнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-08 10:25:46

ВАШИНГТОН. /ТАSS/. АНУ Их Британи руу  хиймэл амьсгалын 200 аппарат илгээхээр болсон байна.


“Амьсгалын аппарат шаардлагатай байгаа бусад улсад бид бас тусалж чадна. Их Британийн төлөөлөгчид өнөөдөр /лхагва гараг/ утсаар ярьсан бөгөөд 200 аппарат илгээх боломжтой эсэхийг асуусан. Бид үүн дээр ажиллаж байна. Тэдэнд аппарат хэрэгтэй байгаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Их Британийн Эрүүл мэндийн яамны дөрөвдүгээр сарын 7-ны мэдээллээр, тус улсад 55200 хүн коронавирусний халдвар авч, нас барсан тохиолдлын тоо нэг хоногийн дотор 786-аар нэмэгдэж, 6159 болсон байна.


Холбоотой мэдээ