Германд халдвар авсан хүний тоо 95 мянга давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-06 13:42:51

БЕРЛИН. /DW/. Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 95 391-д хүрч, 1434 хүн нас барлаа гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.


Сүүлийн нэг хоногийн хугацаанд Германд коронавирусний халдварын 3677 шинэ тохиолдол илэрч, 92 хүн нас барсан байна. Халдвар хамгийн олон тохиолдол Бавариа (24 974), Баден-Вюртемберг (19 395), Хойд Рейн-Вестфал (19 384) мужуудад бүртгэгджээ. Нийслэл Берлин хотод 3670 хүн халдвар авсан байна.


Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд зарласан билээ. Тус байгууллагаас хамгийн сүүлд мэдээлснээр, дэлхий даяар 1.13 сая хүн уг вирусээр халдварлаж, 63 мянга орчим хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ