Байгальд сөрөг нөлөөгүй хэрэглээ нэвтрүүлсэн өрх гэрийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-02 01:43:03
oyuka_hu@yahoo.com

“Байгаль хамгаалах сарын аян”-ны хүрээнд Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар автомашингүй өдөр, хоггүй өдөрлөг зэрэг 20 гаруй ажил хийхээр төлөвлөжээ.

Мөн “Ногоон хөгжлийг айл өрхөөс эхэлцгээе” уриан дор өрх гэрт утаагүй зуухын хэрэглээг нэмэгдүүлэх гэнэ. Үүнээс гадна “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгаль орчны тухай хууль болон бодлогын бичиг баримтын талаар мэдээлэл түгээх аж. Учир нь иргэд байгаль орчны талаарх хууль тогтоомжийг огт мэддэггүйгээсээ болж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх улмаар хуулийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Түүнчлэн хамтран ажиллаж буй Сэлэнгэ голын сав газар, Сум дундын ойн анги, Ус цаг уур орчны шинжилгээний албанаас гаргасан судалгаа, мэдээллийг танилцуулна. Тухайлбал, Ус цаг уур, орчны шинжилгээний алба аймгийн хөрс, усанд чанар бохирдлын шинжилгээ хийнэ.

Орхон аймаг нь байгаль орчны чиглэлээр 2030 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримттай юм. Байгаль хамгаалах сарын аян нь жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс тавдугаар сар хүртэл үргэлжилдэг уламжлалтай.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ