Малын хорогдол хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-03 10:57:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт том малын хорогдол сүүлийн хагас сард хоёр дахин нэмэгдэж, 48,8 мянган мал хорогджээ. Энэ он гарсаар 6,4 мянган бод, 42,4 мянган бог мал хорогдсоноос нийт хорогдлын 63,5 хувь Сайхан, Баян-Агт суманд гарлаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

          Өнгөрсөн сарын сүүлийн хагаст Сайхан суманд 14,0, Баян-Агт суманд 4,4 мянган мал нэмж хорогдсон аж. Дээрх суманд цас их унаж, зудтай байснаас мал бэлчээрлэх боломжгүй болж ядарч туйлдсан мал хорогдож байгаа гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ