Алтан-Овооны төрийн их тахилга 2017 онд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:58:53

Төрийн тахилгат Алтан-Овоог дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлалтай. Энэ жил их тахилга болох ёстой байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181-ээр зарлигаар 2017 тахихаар болжээ. Харин бага тахилга зуны эхэн сарын шинийн 15 буюу 5-р сарын 21-нд болно.

Алтановоог 1913 онд богдын зарлигаар тахиж байсан түүхтэй. 1990 онд шашин соёл сэргэж эхэлсэн тэр үеэс 6 удаа их тахилгын үйлдсэн. Төрийн тахилгатай уулуудын нэг Монгол Улсын Ерөнхийлөгч морилж төрийн тахилгат уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлддэг. Энэ онд их тахилга болох ёстой ч УИХ-ын сонгууль, АСЕМ-ын уулзалт гээд олон ажил давхцаж байгаа учраас хойшлогдохоор байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 10-р сарын 5-ний өдрийн 181 дүгээр зарлигаар төрийн тахилгат уулуудын тахих хуваарийг гаргасан. 2016 онд Сутай хайрхан, Отгонтэнгэр хайрханыг тахина. Харин 2017 онд Алтан-Овоо, Ханхөхий уулыг тус тус тахихаар зарлигт тусгагджээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ