Өмнөговь суманд хүүхэд харах үйлчилгээ нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:52:07

Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн иргэн Ш.Энхтуяа, Б.Нацагням нар хүүхэд харах үйлчилгээг сумандаа нэвтрүүлээд байна.

Тэд сургалтанд хамрагдаж албан ёсны эрх авсан бөгөөд энэ сарын 8-аас “Дэгдээхий” хүүхэд харах үйлчилгээгээ явуулж эхлээд байна. “Дэгдээхэй” хүүхэд харах үйлчилгээнд тус сумын 1-5 настай арван хүүхэд хамрагдаж байгаа аж.

Тэдний туслахаар Ш.Энхтуяагийн нөхөр Л.Сосорбарам ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ