Аймгийн хүн ам 14.5 хоногийн хүнсний нөөцтэй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-30 16:08:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас долоо хоног бүр аймгийн хүн амын хүнсний нөөцийн судалгааг авч байгаа. Энэ сарын 30-ны байдлаар 14.5 хоногийн нөөцтэй байна. Судалгаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, сүү, өндөг, төмс, хүнсний ногоо, савласан цэвэр ус гэсэн 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

Өнөөдрийн байдлаар олон хоногийн нөөцтэй бүтээгдэхүүнийг дурдвал, нөөцөлсөн мах 121 тн буюу 10 хоногийн, гурил 271.9 тн 36 хоногийн, төрөл бүрийн будаа 78.9 нт 21 хоногийн, давс 22.2 тн 56 хоногийн, төмс 39.2 тн 15 хоногийн нөөцтэй байна.     

Холбоотой мэдээ