Аймаг болон сумдын төвд орох, гарах хөдөлгөөнийг нээлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-25 22:22:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар аймгийн төв болон сумдын төвд орох, гарах хөдөлгөөнийг нээх асуудлыг хэлэлцэв.

Учир нь аймгийн Онцгой комиссын энэ сарын 20-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар аймаг болон сумын төвүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг 26-ны өдөр хүртэл сунгасан юм. Тогтоосон хөл хорионы хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа 25-наас 26-ны шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа.  

"Зорчих хөдөлгөөнийг нээсэн ч улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласныг харгалзан ард иргэд аль болох хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан анхаарууллаа. 

Холбоотой мэдээ