660 барилга байгууламжийн 45 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-25 19:59:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч тус аймгийн 660 барилга байгууламжийн 45 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй тухай Онцгой байдлын газраас танилцууллаа.


“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийнхаа ТВ-тэй хамтран теле сургалт явуулж байна. Ингэснээр олон нийтэд газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг олгож байна. Газар хөдлөлтийг хэзээ, хаана болно гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой хэмээн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Б.Батдорж онцоллоо. 

Мөн энэ өдрийн хүрээнд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ОНХХ, Онцгой байдлын газар, Улаан Загалмайн хороо хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах зөвлөмжүүдийг Есөнбулаг сумын өрх бүрт хүргэн ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ