Шатахууны үнэ литр тутамд 50-90 төгрөгөөр буурчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-25 19:51:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотод гуравдугаар сарын 24-нөөс шатахууны үнэ литр тутамд 50-90 төгрөгөөр буурчээ.

Тухайлбал, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй "Петровис", “Мон Суль”, “МТ”  гэх мэт ШТС-д АИ-92 бензин 50 төгрөг, АИ-80 бензин 90 төгрөгөөр буурсан бол дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт ороогүй байна. 

Гуравдугаар сарын 24-ний байдлаар “Мон Суль” ШТС-д АИ-92 бензин 1800, АИ-80 1720, ДТ-2320 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Сүүлийн жилүүдэд өсөөд байсан шатахууны үнэ буурч байгаа нь өрхийн эдийн засагт бага ч гэсэн нэмэртэй юм. Үүнийг дагаад өргөн хэрэглээний гурил, будааны үнэ бага ч гэсэн буурах болов уу хэмээн иргэд сэтгэгдлээ илэрхийллээ.


Холбоотой мэдээ