Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 11:40:48

Увс аймагт Замын сангийн хөрөнгөөр энэ онд хийгдэх ажлуудын тендер зарлагдсан байна.

Үүнд, Гашуун хороолол болон Чандманий 1-р буудлаас 2-р буудал руу сайжруулсан зам тавигдах юм байна. Мөн 1-р 48 айл болон 4-р сургуулийн урд зогсоол баригдахаар болжээ. Энэ онд хувийн хэвшлийн таван компани Улаангомд орон сууцны барилга барихаар барилгын ажлаа эхлүүлээд байна. Дээрх бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн хийгдэх талаар аймгийн удирдлагууд газар дээр нь очиж танилцсан юм.

Тэрчлэн Увс аймагт 60 мВт-ын цахилгаан станц барих компанийн төлөөлөл ирэх гэж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ