Цахим фото зураг, эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-25 15:14:04

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төв хамтран цахим фото зураг, эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ. 

Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох, бичиж туурвих ур чадварыг хөгжүүлэхэд энэхүү уралдааны зорилго чиглэж байв.

Цахим фото зургийн уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын дунд Теле хичээл-бүтээлч хандлага, Аз жаргалтай гэр бүл, Инээж буй хүүхэд гэх сэдвийн хүрээнд өрнөсөн.

Харин цахим эсээ бичлэгийн уралдаан нь их, дээд сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Миний мөрөөдлийн зуслан, Миний мэргэжил сайхан, Би Ховдын ирээдүй гэх сэдвийн дагуу явуулжээ.

Тус уралдааны нэгдсэн дүн гарч, шилдэг оролцогчдыг танилцууллаа. Тодруулбал,  


Цахим эсээ бичлэгийн уралдаанд 46 бүтээл ирүүлжээ


"Миний мөрөөдлийн зуслан эсээ бичлэгийн ангилалд: Я.Энхмарал, О. Нарангоо, О.Чинсоёл нар шалгарчээ.

Харин "Би ховдын ирээдүй" эсээ бичлэгийн ангилалд: А.Сэргэлэн, Б.Баяржаргал, Б.Буяннэмэх 

"Миний мэргэжил сайхан" эсээ бичлэгийн ангилалд: М.Сувд-Эрдэнэ, Б.Цэвэлмаа, Г.Загдхорол нар тус тус шалгарсан аж.

                                       

Цахим фото зургийн уралдаанд 50 гаруй хүүхэд оролцсон

Үүнд: "Инээж буй хүүхэд" фото зургийн ангилалд: О.Нарангоо, Э.Эрдэнэдаваа, Ц.Ган-Эрдэнэ

"Теле хичээл, бүтээлч хандлага" фото зургийн ангилалд: А.Амартүвшин, Э.Уяхан, О.Энхтүвшин,

"Аз жаргалтай гэр бүл" фото зургийн ангилалд: П.Отгонбаяр, П.Энхбаяр, Н.Бадамсүрэн нарын бүтээл тус тус шалгарч, цахимаар мөнгөн шагналаа авчээ. 

Холбоотой мэдээ