Засгийн газрын ээлжит хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-25 09:24:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 23 асуудал хэлэлцэж байна.



Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол, Унгар Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл багтжээ.


Мөн хуралдаанаар COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээрүүдийн төсөл, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлангийн тухай, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай хэлэлцэнэ. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай, Боловсролын мэдээллийн технологийн төв байгуулах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар, Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2019 оны улсын нэгдсэн тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ