Цасан шуурганаар малтайгаа уруудсан иргэдийг эсэн мэнд олжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-24 15:01:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр болох “Ангаалах” хэмээх газар 22 настай, эрэгтэй иргэн Ж, 14 настай, эрэгтэй иргэн С нар энэ сарын 23-ны 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ.

Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 40 км-д оршдог. Мөн тухайн үед цасан шуурга шуурга шуурч, харагдах орчин 3 метрээс цаашаа хязгаарлагдаж байжээ.

Иргэд сураггүй болсон тухай мэдээллийг гэр бүлийн хүмүүс аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 23:12 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн таван алба хаагч, Бугат сумын мэргэжлийн ангийн тав, ар гэрийн хоёр иргэн шөнийн 02:10 цагаас эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд цасан шуурганаар малтайгаа уруудсан иргэдийг уулын цаанаас өнөөдөр өглөө 06:30 цагийн орчимд эсэн мэнд олсон байна. 

Холбоотой мэдээ