ОБЕГ-ын газрын дарга Б.Мандахгэрэл Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-24 12:00:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхий даяар хурдацтай тархаж буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулах, улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл энэ сарын 23-ны өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрээр өчигдөр Цагааннуурын хилийн боомт болон тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцав. Мөн аймгийн "Шуурхай штаб"-ыг хуралдуулж, аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн А/180 тоот захирамжаар байгуулсан "Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах үүрэг бүхий тохиолдлын удирдлагын тогтолцоо"-ны багийн хийсэн ажлын тайланг сонсож, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, тусгаарлах байрны нөхцөл байдлыг сайжруулах үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ