Цагаан ордны хашааг өндөрлөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-29 10:26:18

ВАШИНГТОН. /Sputnik/. 2018 он гэхэд Цагаан ордны хашааг 1.52 метрээр өндөрлөж, бетонон суурьтай болгосноор хашааг даван орж ирэх магадлалыг багасгана гэж “NBC Washington” мэдээлэв. Цагаан ордныг хүрээлж буй хашаа нь 186 см өндөр бөгөөд давахад тун хялбархан ажээ.

"Одоогийн хашаа нь цаг үеийн байдалд нийцэхгүй байгаа бөгөөд үүнийг бид өмнө нь хэлж байсан. Асуудал улам бүр ноцтой болж байна" гэж АНУ-ын Нууц албаны ажилтан Том Догерти ярьжээ.

Шинээр барих хашаанд жижиг хадаас суулгах зэргээр авирах боломжгүй болгох аж.

АНУ-ын Нууц албаныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газартай хамтран уг ажлыг гүйцэтгэнэ.

Нэгэн залуу нэг эмэгтэйн цүнхийг хулгайлан зугтаж явахдаа Цагаан ордны хашааг давсан хэрэг гарсантай холбоотойгоор хашааг өөрчлөх уг төлөвлөгөөг гаргасан байна. Хулгайч залуу хашааг давах үедээ Ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрч байгаагаа мэдээгүй гэнэ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ