Нөөцийн мах борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-23 17:02:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт махны эрэлт, нийлүүлэлт хэвийн хэмжээнд үнэ нь тогтвортой байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Аймгийн төвийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг нөөцөд 10 тонн үхрийн мах, 4 тонн хонины мах байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Булган сумын таван дэлгүүрт үхрийн махыг 7900, хонины махыг 6900 төгрөгөөр борлуулж эхэлжээ.

Булган суманд “Баясуулагч” зах хоёр тонн үхрийн мах, “Номын титэм” худапдааны төвд гурван тонн үхэр, хоёр тонн хонины мах, Хутаг-Өндөр сумын “Мах маркет” ХХК-нд экспортод гаргахаар бэлтгэсэн хонины мах 53, “Занадуразурбак” ХХК-д дөрвөн тонн үхрийн махны нөөц байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээнд дурдсан байна.

Холбоотой мэдээ