Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-03-23 15:17:45

МОСКВА. /RIA Novosti/. Афганистаны Засгийн газар болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид  хоригдол солилцох асуудлаарх анхны хэлэлцээг онлайнаар хийлээ гэж Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, АНУ, Катарын зуучлалтайгаар хийсэн уг хэлэлцээний үеэр талууд Афганистанд хүчирхийллийг багасгах, сөргөлдөгч талуудын хэлэлцээг эхлүүлэх, гал бүрэн зогсоохыг дэмжсэн хэвээр байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн коронавирусний тархалттай холбоотойгоор хоригдлуудыг нэн даруй солилцох шаардлагатай байгааг хэлэлцжээ. Дахин нэг онлайн-хэлэлцээг талууд ойрын өдрүүдэд хийх ёстой гэж Халилзад тэмдэглэсэн байна.


АНУ болон “Талибан” хөдөлгөөн өнгөрөгч хоёрдугаар сард Катарын нийслэл хотод найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээнд зааснаар хоригдлуудыг солилцох хэлэлцээ хийсний дараа Афганистан хоорондын яриа хэлэлцээ гуравдугаарр сард эхлэх ёстой юм.

Холбоотой мэдээ