Ногоон хантаазтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-22 17:49:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүр хариуцлагатай хандаж, мэргэжлийн байгууллагуудын гаргаж буй заавар зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг Баянхонгор сумын ЗДТГ-аас санууллаа.

Тогтмол амны хаалт зүүх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байж, анхаарал хяналтаа сулруулахгүй байхыг мөн анхааруулав.

Баянхонгор сумын хэмжээнд ногоон хантаазтай идэвхтэн эргүүлүүд иргэдэд дээрх шаардлагыг тавьж ажиллаж байгаа ч зарим иргэд үл тоох, ундууцах байдал гаргаж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хэн нэг талын хийх ажил биш бөгөөд иргэн бүр заавар зөвлөмжийг чанд биелүүлж, тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандаж иргэний үүргээ биелүүлэх нь чухал байгааг ногоон ханаазтнууд хэлж байгаа юм.
Тэднийтавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж арга хэмжээ авч ажиллах юм байна.

Холбоотой мэдээ