Наурыз баяраа гэр гэртээ тэмдэглэж байна

Фото
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-22 16:44:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаанаар Наурызын баярын өдөр Өлгий хот дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан.

Аймгийн төвийн иргэд Онцгой комиссын шийдвэрийг сахин биелүүлж, баяраа гэр гэртээ тэмдэглэж байна. Аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр баярын өдөр хөл хорионы дэглэм зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй аж.