Зэвсэгт хүчнийхэн орон нутагтаа тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-29 01:05:39

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа тус аймаг дахь 322 дугаар салбарын ажилтай танилцав.

322 дугаар анги нь нийгмийн хариуцлагын хүрээнд баг болон аймгаас зохион байгуулж буй ажилд тогтмол оролцдогоо дурдаад Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг явуулж байгаагаа танилцууллаа. Энэ үеэр ангийн захирагч Г.Насанхүүд аймгийн Засаг дарга А.Энхболд аймаг орон нутагтаа тухайлбал энэ хавар болсон шар усны үер айлууд руу орж ирж гэнэтийн осол гарсан үед тусалсан шигээ тус 15 дугаар багийн ард иргэдэд байнга тусалж байхыг хүсч цаашид хамтарч ажиллахаар боллоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ