Испани бүх зочид буудлаа хаажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-20 12:01:46

ПАРИС. /Agence France-Presse/. Испанийн эрх баригчид коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зочид буудлуудыг хаах тухай захирамж гаргажээ.


“Бүх зочид буудал болон бусад төрлийн орон сууцанд жуулчдыг богино хугацаанд байрлуулах зориулалттай үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байна” хэмээн захирамжид дурджээ.  


Коронавирус тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан тус улсын Сайд нарын зөвлөл энэ сарын 14-нд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихийг сайшаан дэмжсэн байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр зайлшгүй шаардлагатай байгаа үеэс бусад тохиолдолд оршин суугчдын хөл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм 15 хоног үйлчлэх хэдий ч хугацааг нь сунгаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ